Мэдээлэл үзэх
Энэ хуудсыг үзэх нь төслийг зөвшөөрсөн, гэрээ байгуулсан гэж тооцогдохгүй.
Орчин үеийн архитектур, дэвшилтэт инженерийн шийдэл, чанартай материалын сонголтыг хослуулсан тансаг зэрэглэлийн орон сууцны төсөл.

Энэ хуудсыг үзэх нь төслийг зөвшөөрсөн, гэрээ байгуулсан гэж тооцогдохгүй.
M STAR LUXURY RESIDENCEТансаг амьдралын шинэ хэв маяг — Бүх хэрэгцээ нэг дор
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд хэрэгжих №45 байрны дахин төлөвлөлтийн хүрээнд 16 давхар, нийт 300 айлын орон сууц, худалдаа, үйлчилгээний нэгдсэн цогцолбор байгуулахаар төлөвлөж байна.
Тус төсөл нь А блокийн 157 айл, В блокийн 143 айл, мөн 3 давхар худалдаа, үйлчилгээний С блокоос бүрдэж, оршин суугчдын тав тух, аюулгүй байдал, амьдралын чанарыг эрхэмлэсэн орчин үеийн шийдлүүдийг нэг дор цогцлооно.
Санхүүгийн чадавх нь зөвхөн мөнгөн хөрөнгө, дансны үлдэгдлээр тодорхойлогдохгүй. Харин хэрэгжүүлж дуусгасан төслүүд, бодит бүтээн байгуулалт, санхүүжилтийн найдвартай эх үүсвэр, хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх чадвараар илэрхийлэгддэг.
Бидний санхүүгийн чадавхын хамгийн бодит илэрхийлэл бол хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хүрсэн үр дүн юм.

Барилгын материал, чанарын хяналт болон холбогдох баримт бичгийн мэдээлэл.
99А, 99Б, 103А, 103Б, 103В болон Дарханы барилгууд.
Барилга бүрийн бодит зураг, айлын тоо, ашиглалтад орсон хугацаа.
Хэрэгжүүлж буй төслүүдийн төлөвлөлт, зураг болон мэдээлэл.